“Киви”-гийнхэн ханийн тэнгэр дуудуулсан уу?

Хуучирсан мэдээ: 2010.06.16-нд нийтлэгдсэн

“Киви”-гийнхэн ханийн тэнгэр дуудуулсан уу?

“Киви” хамтлагийнхан ойрдоо шинэ цомгийн ажил гээд завгүй гүйгээд байгаа. Хэдий завгүй ч хамтлагийн Намуунаа, Ука хоёр найз залуугаа солиод амжжээ. Ука урд нь Будка гэх залуутай үерхдэг байсан ч саяхан салж шинэ найз залуутай болсон гэнэ. Түүний шинэ найз залуу гадаадад сурдаг бөгөөд Баатар гэдэг аж. Харин Намуунаагийн хувьд дуучин Д.Болдын дүүтэй үерхэж байсан ч мөн л салж  Бямбаа гэх залуутай үерхэж эхэлсэн. Гэвч хосууд саяхан салсан байна. Одоогоор Намуунаа Экс ерөнхий сайд М.Энхсайхны хүү Э.Батзултай үерхэж эхлээд байгаа сурагтай.

С.Сүндэр

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж