Улаанбаатар хотод 12 хэм хүйтэн байна

Хуучирсан мэдээ: 2011.01.31-нд нийтлэгдсэн

Улаанбаатар хотод 12 хэм хүйтэн байна

Нутгийн хойд хэсгээр үүлшинэ. Бусад нутгаар багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр, Алтайн салбар уулс, Арц Богдын өвөр хоолойгоор секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын сав газраар 27-32 градус, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө голын сав газраар 15-20 градус, Говийн бүс нутаг болон Дорнод Монголын тал нутаг, Цэцэрлэг, Арвайхээр, Эрдэнэт хот орчмоор 5-10 градус, бусад нутгаар 11-16 градус хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 4-9 метр. 11-13 градус хүйтэн байна.

Өглөө 05 цагт Улаанбаатарт:  25 градус хүйтэн, харьцангуй чийг 73  хувь, агаарын даралт 872 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө буурна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж