Монголыг танилцуулах өдөрлөг Софи хотноо болов

Хуучирсан мэдээ: 2010.06.15-нд нийтлэгдсэн

Монголыг танилцуулах өдөрлөг Софи хотноо болов

Монголыг танилцуулах өдөрлөг Софи хотноо болов
Монгол Улс, БНБолгар улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд тус ЭСЯ Софи дахь Олон улсын эмэгтэйчүүдийн клуб-тэй хамтран энэ  сарыг “Монголын сар”-аар зарлан хэд хэдэн арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн юм байна. Энэ дагуу “Монголын ахуй, зан заншлын танилцуулга-өдөрлөг”-ийг Элчин сайдын яамны паркад зохион байгуулав.
Уг өдөрлөгт Болгар-Монголын парламентын бүлгийн эмэгтэй гишүүд, Болгарт суугаа Элчин сайдын яамдын тэргүүний гэргий нар, Болгарын бизнес болон олон улсын эмэгтэйчүүдийн клубын гишүүд зэрэг нийт 70 гаруй хүн уригдан оролцлоо. Арга хэмжээг нээж Элчин сайдын гэргий Л. Март монголын түүх, соёл, зан заншлын талаар товч үг хэлэв.
ЭСЯ-ны ажилтнуудын гэр бүл, Софи хотноо ажиллаж, амьдардаг монгол иргэд монгол үндэсний хатны хувцас, өдөр тутмын болон гоёлын хувцасны үзүүлбэр сонирхуулж, монголын түүх, орчин үеийг харуулсан гэрэл зургийн үзэсгэлэн, монгол бичиг, уран зохиол, ном, дурсгалын зүйлс, ноос, ноолууран эдлэл, гар урлал дэлгэн сурталчлав.
Мөн монгол гэрт зочлуулж, гэрийн түүх, түүний зохион байгуулалтын талаар дэлгэрэнгүй танилцуулан, монгол хоол амтлуулсан нь зочдын талархлыг хүлээсэн төдийгүй ийм төрлийн арга хэмжээг цаашид өргөжүүлж, хамтран зохион байгуулах саналыг оролцогсодоос гаргасан байна хэмээн Гадаад харилцааны яамнаас дамжууллаа.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж