Д.Идэвхтэн Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив

Хуучирсан мэдээ: 2010.06.15-нд нийтлэгдсэн

Д.Идэвхтэн Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив

Монгол Улсаас Бүгд Найрамдах Беларусь улсад хавсран  суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д.Идэвхтэн Бүгд Найрамдах Беларусь улсын Ерөнхийлөгч А.Г.Лукашенкод өчигдөр Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив. 

    Итгэмжлэх жуух бичгийг өргөн барих ёслолын үеэр Ерөнхийлөгч А.Г.Лукашенко Элчин сайд Д.Идэвхтэнд хандаж Беларусь Улс уламжлалт харилцаатай орнуудтай худалдаа, эдийн засгийн харилцаагаа сэргээх бодлого баримталж буйгаа мэдэгдэж, Беларусь, Монголын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх өргөн боломж бий хэмээн цохон тэмдэглэв.

   Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д.Идэвхтэн хоёр талын харилцаа, худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг харилцан ашигтай өргөжүүлэхийн төлөө ажиллах болно гэдгээ илэрхийллээ хэмээн Гадаад харилцааны яамнаас дамжууллаа.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж