Арилжааны долоо хоногийн тойм

Хуучирсан мэдээ: 2011.01.30-нд нийтлэгдсэн

Арилжааны долоо хоногийн тойм

Монголын хөрөнгийн бирж өнгөрсөн долоо хоногт үнэт цаасны арилжаа таван удаа явуулж нийтдээ 51 ХК-ийн 3.4 сая ширхэг хувьцааг 1.4 тэрбум төгрөгөөр арилжлаа.

Топ-20 индекс 24248.70 нэгжид хүрч, өмнөх долоо хоногоос 6817.17 нэгжээр буюу 39.1 хувиар өсчээ. Индексийн сагсад багтах Адуунчулуун /97.1 хувь/, Дархан нэхий /59.9 хувь/, Шарын гол /57.4 хувь/, Багануур /52.1 хувь/, Могойн гол /52.1 хувь/, Шивээ овоо /48.4 хувь/, Монголиа девелопмент ресорсес /47.8 хувь/, АПУ /33.9 хувь/, Таван толгой /32.9 хувь/ Говь /31.6 хувь/, Мах импекс /25.0 хувь/, Ээрмэл /24.9 хувь/, МЦХ /21.6 хувь/, Ремикон /19.4 хувь/, УИД /19.4 хувь/, Улаанбаатар ЗБ /16 хувь/, Баянгол ЗБ /15.5 хувь/, БиДиСек /13.2 хувь/, Женко тур бюро /5.3 хувь/ зэрэг 19 компанийн үнэт цаасны ханш өссөн нь индексийн өсөлтөд нөлөөлсөн байна.

Зах зээлийн нийт үнэлгээ 579.6 тэрбум төгрөгөөр буюу 36.5 хувь өсч, 2 их наяд 166.4 тэрбум төгрөг болсон байна.

Ханш нь өссөн үнэт цаасны тоонд Адуунчулуун /97.1 хувь/, Гутал /60.1 хувь/, Дархан нэхий /59.9 хувь/, ханш нь буурсан үнэт цаасны тоонд Сөдөт /26 хувь/, Хишиг уул /13.3 хувь/, Хай би ойл /12 хувь/ зэрэг ХК-иудын үнэт цаас орж байна.
Нийт 51 үнэт цаас арилжигдсанаас 39 үнэт цаасны ханш өсч, есөн үнэт цаасны ханш буурч, гурван үнэт цаасны ханш тогтмол байлаа.

Тоо ширхгээр хамгийн олон ширхэг арилжигдсан үнэт цаасанд Ремикон /1.1 сая ширхэг/, Женко тур бюро /887.7 мянган ширхэг/, Хөх ган /566.6 мянган ширхэг/ компанийн үнэт цаас орж байна.

Үнийн дүнгээр Шарын гол /332.4 сая төгрөг/, АПУ /212.6 сая төгрөг/, Ремикон /126.9 сая төгрөг/ компанийн үнэт цаас  арилжигдсан байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж