Яам хоорондын зөвлөлдөх уулзалт болов

Хуучирсан мэдээ: 2010.06.15-нд нийтлэгдсэн

Яам хоорондын зөвлөлдөх уулзалт болов

Яам хоорондын зөвлөлдөх уулзалт болов
Монгол Улсын Гадаад харилцааны яам, Бүгд Найрамдах Литва  улсын Гадаад хэргийн яам хоорондын зөвлөлдөх уулзалт өнөөдөр болов.Гадаад харилцааны яаманд болсон тус зөвлөлдөх уулзалтыг Монголын талаас Гадаад  харилцааны дэд сайд Б.Болор, Литвийн талаас Гадаад хэргийн дэд сайд Сарунас Адомавициус нар тус тус тэргүүлэв. Анх удаа болж буй энэхүү зөвлөлдөх уулзалтын үеэр талууд хоёр талын болон олон талт хамтын ажиллагааны асуудлаар ярилцаж, цаашид хэрхэн хамтран ажиллах талаар дэлгэрэнгүй санал солилцов. Монгол Улс 2011 оноос Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийг тэргүүлэх үүргийг Литва Улсаас залгамжлан авах бөгөөд энэ асуудлаар санал солилцлоо.

Зөвлөлдөх уулзалтын үеэр хоёр орны ГХЯ-ны хооронд хамтран ажиллах тухай Санамж бичигт дэд сайд нар гарын үсэг зурав хэмээн Гадаад харилцааны яамнаас дамжууллаа.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж