Жишиг хүүгийн талаар саналаа солилцов

Хуучирсан мэдээ: 2010.06.15-нд нийтлэгдсэн

Жишиг хүүгийн талаар саналаа солилцов

Санхүүгийн зах зээлийн холбоо, Монгол дахь Томсон  ройтерс, Монголын банкны  холбоо  хамтран  зохион байгуулсан “Санхүүгийн зах зээлийн  хөгжилд жишиг хүүгийн гүйцэтгэх үүрэг” сэдэвт семинар өнөөдөр Монголын банкуудын холбооны байранд боллоо. Тус семинарт Их Британийн Банкны холбооны ерөнхийлөгч Жон Эван, Монгол дахь NIG банкны  Хөрөнгө оруулалтын банкны захирал  Ховард Ламберт тэргүүтэй хүмүүс оролцож илтгэл тавилаа. Мөн манай улсаас 60 гаруй төлөөлөгч семинарт оролцсон юм. “Миний Монголд ирсэн гол зорилго нь  Монголын зах зээл дээр жишиг хүүг тогтооход өөрийн туршлагаа хуваалцах явдал” гэж Их Британийн Банкны холбооны ерөнхийлөгч Жон Эван онцолсон.

Б.Анхаа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж