Сайд хүн байж золбин юм ярьж байх юм

Хуучирсан мэдээ: 2010.06.15-нд нийтлэгдсэн

Сайд хүн байж золбин юм ярьж байх юм

Өнөөдөр Хууль зүйн байнгын хороо хуралдаж Хөрөнгө, орлогын мэдүүлгийн маягт, түүнийг бүртгэх, хадгалах журам батлах тухай Улсын Их Хурлын 2007 оны 09 дүгээр тогтоолд нэмэлт өөрчлөлт оруулах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэв. Хэлэлцүүлгийн явцад байнгын хорооны гишүүд асуулт асууж саналаа хэлсэн. Мөн гишүүд саяхан болж өнгөрсөн Хууль зүйн байнгын хорооны дарга Б.Бат-Эрдэнэ, УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар, Х.Тэмүүжин нарын зохион явуулсан хөрөнгө орлогын мэдүүлгийн талаар нээлттэй сонсголын үеэр төрийн албан хаагчдын зарим нэг булхай илэрсэн талаар хэлж байв. Тухайн үед УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар Хууль зүй дотоод хэргийн сайд Ц.Нямдоржийг Авилгалын эсрэг нээлттэй сонсгол зэрэг ажилд харшилтай мэт хандаж байгаа талаар хэлсэн. Харин Ц.Нямдорж сайд би авилгатай тэмцэх юманд эгдүүцээд байгаа юм байхгүй шүү, чи хууль бус зүйл хийж байна гэснээр тэдний хооронд маргаан дэгдсэн юм. Хариуд нь Ж.Сүхбаатар гишүүн хууль зүйн сайд хүн байж золбин юм ярьж байх юм. Та битгий жүжиглээд бай. Хэрэв хууль зөрчиж байна гэж байгаа бол тэрнийгээ нотлох хэрэгтэй гэх зэргээр ширүүхэн маргасны эцэст гишүүд хурлын танхимаас гарч явсан билээ.

Б.Сүх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж