Испани тэтгэврийн насыг 67 болгов

Хуучирсан мэдээ: 2011.01.30-нд нийтлэгдсэн

Испани тэтгэврийн насыг 67 болгов

Испанийн Засгийн газар тэтгэвэрт заавал гарах насыг 65-аас 67 болгон нэмлээ. Энэ аргаар Испани санхүүгийнхээ хүнд байдлыг сайжруулж, удалгүй тус орны эдийн засгийн дампуурал гарна гэж хүлээж байгаа хөрөнгө оруулагч нарыг тайвшруулахаар шийджээ.

Засгийн газар энэ 28-ны өдөр тэтгэврийн насны асуудлаар UGT ба CCOO гэх тэргүүлэх хоёр  үйлдвэрчний эвлэлтэй гэрээ байгуулсан байна. Ерөнхий сайдын орлогч  Альфредо Перес энэ гэрээний чухлыг үнэлэх аргагүй гэж хэлэв.

Тохиролцсоноор тэтгэврийн насыг аажмаар 65-аас 67 хүргэх юм.  Гэхдээ хуульд зарим нэг хөнгөлөлт байгаа. Тухайлбал хүүхдээ асрахаар ажлаа завсарласан эмэгтэйчүүд ба хүнд хортой нөхцөлд ажилладаг хүмүүс, 38,5 жилийн хөдөлмөрийн жилтэй хүнд тэр нь хамаатай гэнэ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж