Нигерийн хөл бөмбөгийн шигшээ багийн хөгжөөн дэмжигчдэд тэмцээн дээр тахиатай очихыг хориглов. Тэд тахиаг аз авчирдаг гээд Нигерийн багийн тоглолтуудад авч орох хүсэлтэй байжээ.
Нигерийн нэгэн хөгжөөн дэмжигч Жон Окоро тахиаг цэнгэлдэх хүрээлэнд оруулахгүй гэсэн хориг нь инээд хүрмээр гэж хэлэв. Түүний хэлснээр 1998 оны Францын тоглолтоор нигеричүүдэд тахиагаа авч цэнгэлдэхэд орохыг хэн ч хориглоогүй гэнэ.
Одоо тахиагаа яах гэж байна гэсэн асуултад хариулахдаа сахиусаа хэзээ ч идэхгүй гэж Окоро хэлжээ. Тэр тахиагаа найздаа бэлэглэхээр шийдсэн гэнэ.
Аргентины багт Нигерийн баг 0:1 харьцаатайгаар хожигдсон ба энэ сарын 17-нд нигеричүүд Грекийн багтай, 22-нд Өмнөт Солонгосын багтай тус тус тоглоно.