Газар дор 11 хоносон уурхайчныг аварлаа

Хуучирсан мэдээ: 2010.06.15-нд нийтлэгдсэн

Газар дор 11 хоносон уурхайчныг аварлаа

Хятадын хойт нутгийн Шаньси мужийн далд уурхайд 11 хоног хашигдсан уурхайчныг энэ сарын 14-ний өдөр амьд мэнд гаргаж авлаа. Жиньчэн  хотын ойролцоох Жяонань уурхайд хөрсний ус нэвтэрсэн осол зургадугаар сарын 3-нд гарч 86 уурхайчны 11 нь тэнд боогдсон юм. Тэднээс ослын дараагийн гурав дахь хоногт нь зургаан уурхайчинг аварсан ба хожим аврагчид дөрвөн хүний цогцсыг гарган авчээ. Хамгийн сүүлд үлдсэн уурхайчныг 14-ны шөнө аврагчид олсон байна. Одоо 42 настай уурхайчныг эмнэлэг хүргэн эмчилж байгаа ба биеийн байдал нь тогтвортой сайн байгаа гэнэ.
Тэмдэглэхэд Хятадын уурхайнуудад жил бүр хэдэн мянган хүн амиа алддаг. Тус орны нүүрс олборлох  аж үйлдвэр дэлхийн хамгийн их эрсдэлтэйд тооцогддог байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж