Израиль Иуди ба Самари дахь хязгаарлалтаа бүрэн аваагүй

Хуучирсан мэдээ: 2010.06.15-нд нийтлэгдсэн

Израиль Иуди ба Самари дахь хязгаарлалтаа бүрэн аваагүй

Фото: ISRA.com/AP

Хүний эрхийн “Бецелем” байгууллага булаан эзлэгдсэн гэх нутаг дэвсгэрийн 2009 оны байдлын талаарх илтгэлээ гаргасан байна.  Израилийн нэвтрэн өнгөрүүлэх олон цэгүүдийг татан буулгаж палестинчуудын хөл хөдөлгөөнийг хөнгөвчилсөн гэж уг байгууллага тэмдэглэв.
Иуди ба Самарийн том хот суурины палестинчууд  харьцангуй чөлөөтөй хөдөлгөөнтөй болсон ч Израиль хилийн хязгаарлалтаа бүрэн буулгаагүй гэж уг байгууллага шүүмжилсэн байна. Израилийн өөрийгөө хамгаалах арми палестинчуудын хөдөлгөөнийг олон районуудад хязгаарлаж байна хэмээн илтгэлд тэмдэглэв.
“Замын зураг” төлөвлөгөөний хүрээнд буулгах ёстой байсан хилийн нэг цэгийг Израиль хэвээр үлээсэн гэж тэд тэмдэглэжээ.
Палестинчуудын хөдөлгөөнийг чөлөөтөй болгохыг  шаардсан АНУ-ын шахалтад орсон Израиль террористуудын чөлөөг гаргаж өгч байгаа юм гэхээр. Үүнийг Хевроны Бейт Хагай суурины дэргэд Израилийн цагдаагийн эргүүлийг палестинчууд буудсан хэрэг гэрчилж байна. Зургадугаар сарын 14-нд гарсан энэ аллагын улмаас эмнэлэгт хүргэгдэн ирсэн гурван цагдаагийн нэг нь шархаа даалгүй амь үрэгдсэн байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж