
Йоханнесбург хотод долдугаар сарын 11-нд болох аваргын төлөө тоглолтод Бразил, Германы шигшээ баг үлдэнэ гэж Данийн банкны шинжээчид урьдчилан таамаглаж байгаа юм. Түүнчлэн Бразилийн шигшээ баг хэсгийн шигшээ тоглолтод Голландын багийг ялж, шөвгийн дөрвийн тоглолтод Английн багийг буулган авна гэж тооцоолсон байна. Харин Германы шигшээ хэсгийн шигшээд Аргентин, хагас шигшээд Италийн багийг ялна гэж урьдчилан таамаглажээ. Үүнээс гадна эдийн засгийн хямралтай байгаа Португал, Испани, Итали, Грекийн багийг хөл бөмбөгийн талбайд олон хөгжөөн дэмжигч дэмжиж чадахгүй аж.
Данийн банкны шинжээчид мөн үндэсний шигшээ багийнхаа талаар ч таамаг дэвшүүлжээ. Данийн шигшээ баг “Е” хэсэгт багтсан бөгөөд энэ хэсгээс Голланд, Камеруны баг цааш тоглолтоо үргэлжлүүлэх бол Дани, Японы баг хэсгийн эхний тоглолтоос нутаг буцна гэв. Урьдчилсан дүгнэлтийг өмнөх дөрвөн ДАШТ-ий тоглолтод тулгуурлан гаргасан байна. Түүнчлэн хүн амын тоо, орлогын түвшин, хөл бөмбөгийн түүх, уламжлал, одоогийн үндэсний шигшээ багийн бүрэлдэхүүн зэргийг хамруулжээ.
Эдийн засгийн хувьд Өмнөд Африкийн эдийн засгийн сэргэлт цааш үргэлжлэн тус улсын ДНБ 2010 онд 2,5 хувь, 2011 онд 3,5 хувиар өснө гэж Данийн банкны мэргэжилтнүүд тооцоолжээ.
С.Отгонбаяр
Монцамэ