Сүүлт одноос буцаж ирэв

Хуучирсан мэдээ: 2010.06.15-нд нийтлэгдсэн

Сүүлт одноос буцаж ирэв

Японы сансрын агентлаг 2003 онд эхэлсэн Итокава сүүлт одонд хийсэн аянаа амжилттай дууссаныг зарлав. Hayabusa аппарат дэлхийн агаар мандалд орж ирээд буух капсулаа Австралийн өмнөт хэсгийн цөлд буулгалаа. Эрдэмтэд түүн дотор сүүлт одны гадаргууны дээжис байгаа гэж найдаж байна.

Hayabusa зонд 2005 онд Итогава гэж нэрлэгдсэн сүүлт одонд хүрч хоёр удаа гадарга дээр нь буугаад дээж авсан байна. Гэхдээ эрдэмтэд энэ ажиллагаа амжилтай болсон эсэхийг мэдэхгүй байгаа. Дээж авахад техникийн саатал нөлөөлж байв. Аппарат буцах замдаа ч техникийн сааталтай байжээ. Анх Hayabusa 2007 онд буцан ирэхээр төлөвлөгдсөн байсан ч хөдөлгүүрт гарсан саатлын улмаас тэр хугацаа нь хойшлогдсон байв.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж