
Монголд хүйтэрч 10 сая толгой мал хорогдсоны дараа дээрх шийдвэрийг гаргалаа гэж уг агентлаг мэдээлсэн байна. Цагаан будааг Монголын аймгуудад нэгдүгээр сарын 27-нд хүргэжээ.
Тусламж үзүүлсэнд нь Казахстанд талархал илэрхийлж, энэ арга хэмжээ нь хоёр орны харилцааг бэхжүүлэхэд тустай боллоо хэмээн Монголын ерөнхий сайдын орлогч Миеэгомбын Энхболд мэдэгдэв гэж тэрхүү мэдээлэлд дурджээ.