
Назарбаевыг ерөнхийлөгчийн тушаалд байлгах тэр механизмыг өнгөрсөн намар идэвхжүүлсэн юм. Эхлээд ерөнхийлөгчийн зөвлөх Ермухамет Ертысбаев мэгдэхдээ засгийн эрхэнд 20 жил байгаа Назарбаевыг 2012 оны сонгуульд өрсөлдөнө гэсэн байв. Дараа нь түүний намынхан санаачлага гарган сонгуульгүйгээр 2020 он хүртэл Назарбаевыг ерөнхийлөгчөөр үлдээх засварыг Үндсэн хуульдаа оруулна гэлээ. Тэд ерөнхийлөгчийг чухал ажилтай байхад нь сонгууль гэж санаа сэтгэлийг нь үймүүлэхгүй гээд энэ талаар олон нийтийн санал асуулга явуулна гэсэн байв. Санаачлагыг парламентын хоёр танхим дэмжлээ. Парламент Үндсэн хуулинд энэ талаар оруулах өөрчлөлтийг баталсан ба одоо түүнийг Үндсэн хуулийн цэц авч үзэж байгаа юм.
Назарбаев энэ санаачлагыг дэмжиж байгаа хэрэв дэмжээгүй бол түүнийг аль эрт зогсоож болох байсан гэж хэвлэл бичиж байна.
Тэрээр парламентад илгээлтээ уншихдаа бүх нийтийн санал асуулга явуулахыг дэмжсэн таван сая хүний гарын үсэг цугларсныг тэмдэглээд “ард түмний хүсэл зориг бүхнээс илүүтэй” гэсэн байна. Би ард түмний тушаалаа орхилгүйгээр ажиллаад бай гэсний ойлголоо хэмээн Назарбаев хэлжээ.