Израилийн инженерүүд Туркийг орхин гарав

Хуучирсан мэдээ: 2010.06.15-нд нийтлэгдсэн

Израилийн инженерүүд Туркийг орхин гарав

Фото: ISRA.com: ЦАХАЛын хэвлэлийн албаны зураг

“Израилийн нисэхийн аж үйлдвэр” концерн ба “Эльбит маарахот” компани Туркт нисгэгчгүй онгоц наймаагаа зогсоожээ. Энэ тухай Туркийн “Тудей-Заман” сонинд бичжээ. Уг сонинд өгүүлснээр өнгөрсөн долоо хоногийн сүүлчээр Израилийн хоёр компанийн удирдлага туркуудыг нисгэгчгүй онгоцыг удирдахад сургаж байсан ажилтнуудаа эргүүлэн татсан байна.
Туркийн эрх баригчид Израилийн эсрэг кампанийг дэвэргэж байгаа учраас Иерусалим ингэхээр өөр аргагүй болсон байна. Израилийн нисгэгчгүй онгоцыг худалдан авах гэрээгээ Турк хэдэн жилийн өмнө байгуулсан байлаа. Гэрээний дагуу “Израилийн нисэхийн аж үйлдвэр” концерн ба “Эльбит маарахот” компани “Герон” гэх нисгэгчгүй 10 онгоцыг Анкарад нийлүүлэх ёстой байлаа. Наймааны үнэ нь 180 сая ам.доллар байжээ.
Израилийн мэргэжилтнүүдийг явсны дараа нисгэгчгүй онгоцоор тус орны зүүн өмнөт нутагт тагнуулын мэдээ цуглуулах өөр төлөвлөгөөнд Турк орж байна. Тэд өөрсдийн BAYKAR үйлдвэрийн нисгэгчгүй онгоцнуудыг энэ зорилгодоо ашиглах ажээ.
BAYKAR  онгоцны үйлчлэх  орон зай нь 15 км ба цагт 55 км/цагийн хурдтай, нийслэгийн өндөр нь дөрвөн км. Энэ машины видео камер зөвхөн гэрэлтэй цагаар л гайгүй зураглал гаргана. Харин Израилийн онгоц чанараар түүнээс хамаагүй давуутай, шөнө ч үнэтэй мэдээлэл цуглуулж чадах ажээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж