Мексикийн Кинтана-Роо мужид онгоц осолдох үеэр есөн хүн үрэгдлээ. Онгоц нь мужийн захирагчийн сонгуульд нэр дэвшигч Роберто Боргегийн мэдлийнх байжээ. Харин улстөрч онгоцонд явсангүй.
Орон нутгийн "Diario de Yucatan" сонин мэдээлснээр нисгэгч ба түүний туслах, Боргегийн хамгаалалтын албаны дарга болон сонгуулийн штабын дөрвөн хүн амиа алдсан байна.
Онгоц Фелипе-Каррильо-Пуэрто хотын нийсэх буудлын зурвасаас 1,5 км-ын зайд сүйрчээ. Нэр дэвшигчийн штаб ослын талаар тайлбар хийхээ хүлээзнэж байна.