Apple компани iPad таблетаа АНУ-ын нутаг дэвсгэрээс гадна зарж эхлэхээс нэг хоногийн өмнө Хятадад iPed таблет худалдаанд гарсан байлаа. Apple-ийн бүтээгдэхүүн шиг тэр нь олон зориулалтын таблетын компьютер юм. Гадна төрх нь Apple iPad шиг санагдмаар авч арай дугуй хэлбэрийн эх биетэй. Төхөөрөмж нь iPad-аас өөр нь Intel процессортой ба Google Android хангамжийн системээр ажилладаг. Хоёр төхөөрөмжийн интерфейс нь бараг адилхан, өнгөцхөн харвал нэг их ялгаа байхгүй. Хятадын iPed бага зэрэг хүнд жинтэй ч баглаа боодол нь бас л Америкийнх шиг.
Гол ялгаа нь үнэ. iPed 105 ам.доллараар зарагдаж байгаа бол iPad худалдаанд гарсан орнууддаа хятадынхаас тав дахин илүү үнэтэй байна. Жишээлбэл Америкийн таблетын хамгийн хямд загвар нь Их Британид 429 фунтаар зарагдаж байгаа нь 620 орчим ам.доллартай тэнцэж байгаа юм.
Америкийн таблет Австрали, Их Британи, Герман, Испани, Итали, Канад, Франц, Швейцари ба Япон зэрэг есөн орны дэлгүүрүүдэд зарагдаж байгаа бол Хятадынх Хятадын зөвхөн Шэньчэнь хотод л зарагдаж байна. Тэр нь санамсаргүйгээр гэх үү жинхэнэ оригиналь iPad ба iPhone утас хийдэг Apple Foxconn компанийн үйлдвэрээс холгүй хот юм. АНУ-д iPad дөрөвдүгээр сарын 3-нд худалдаанд гарсан ба нэг сарын дотор худалдан авагчид сая гаруй ширхэг таблетыг худалдан авсан байв. Хятадын таблетын зарагдсан хувь ба үйлдвэрлэгчийн төлөвлөгөөний талаар мэдээлэл гараагүй. Америкийн худалдаа эхлэхээс өмнө гуравдугаар сард шинэ гажетын клонийн хуулбар гарсан ба түүнийг смартфон үйлдвэрлэгч Teso танилцуулсан юм. Арван дюймын сенсортай, Windows-ийн хангамжийн системтай том iPhone,–тай тэр маш адилхан харагдаж байсан юм.
Хямдхан хятад “таблет”
ФОТО: TBS