Хуучирсан мэдээ: 2011.01.30-нд нийтлэгдсэн

Нэгдүгээр сарын 30

Тэмдэглэлт өдөр

Иорданы үндэсний баяр

Иорданы сүлдэн дэх хоёр туг ба хуучны зэвсэг нь Османы дарлалын эсрэг
боссон Агуу их Арабын бослогыг бэлгэддэг гэнэ. Бослогыг Хашимитуудын
овгийн захирагчид удирджээ.

Өнөөгийн эрх барьж байгаа II Абдулла (1962) вангийн төрсөн өдөр буюу
Иорданы үндэсний баяр өнөөдөр болж байна.  II Абдулла хагас цусны араб
ба их зөнч Мохаммедын 43 дахь үеийн хүн ажээ. Өнөөдөр Иорданд жагсаал
гарсан ч жагсагчид ванг биш ерөнхий сайдыг огцруулахыг шаарджээ.

Өдрийн ишлэл

"Өнөө өглөө би өөрийн эмээг хөнөөчихлөө".

(Франклин Делано Рузвельт 1882 оны энэ өдөр төржээ)
Энэ үгээр АНУ-ын ерөнхийлөгч анхаарал нь яриандаа хадуурсан хүмүүсийн анхаарлыг төвлөрүүлж байжээ.

Франклин Делано Рузвельт. 1920 он

Бусад ишлэлээс: “Бидний ганц айх зүйл бол тэр айдас нь байх ёстой” (Ерөнхийлөгчийн тангарах өргөхдөө хэлж байсан үгнээс)
“ Бид ардчиллын агуу их нөөц нь байх ёстой” (Ленд- лизийн нийлүүлэлтийн тухай хэлсэн үгнээс)
“Миний олж авсан дайснаар намайг үнэлэхийг би гуйя”
“Би хорвоогийн хамгийн ухаантай залуу нь биш гэхдээ би ухаантай ажилтнуудыг шилэх чадвартай”
“Дүүрэн хэтэвч хоосон ходоодноос илүүтэйгээр хоржигнох нь хүний том дутагдал юм”
“Жинхэнэ хувийн эрх чөлөө нь эдийн засгийн аюулгүй байдал ба тусгаар
тогтнолгүйгээр оршиж чадахгүй. Өлсгөлөн, ажилгүй хүмүүс бол дарангуйллын
боловсон хүчин мөн”

Үйл явдал

Чарли Чаплины “Их хотын гэрэл киноны нээлт болжээ

1931 он: Нью-Йоркийн бродвейн «Лос-Анджелес» кинотеатрт Чарли Чаплины “Их хотын гэрэл” киноны нээлт болжээ.

Хэдийгээр дуутай кино 1927 онд гарсан байсан ч Чаплинд алдар нэрийг
дуугүй кино авчирчээ. Киноны ер бусын олон талын авьяастай тэрээр 
дуугүй киногоо бүрэн төгстөл түүнд үнэнч хэвээр байлаа. Дуугүй киноны
эрин төгсөж байгааг тэрээр ихээхэн харамсан хүлээн авсан юм. «Дуугүй
кино алга болж байгаа нь харамсалтай. Эмэгтэй хүн амаа нээгээд дуу нь
сонсогдохгүй байхыг харах нь ямар их таашаалтай байв аа»… гэж тэр хэлж
байсан гэдэг.

Чарли Чаплины “бяцхан хүний” сэдвээр нэвт шингэсэн “Их хотын гэрэл”
кинонд тэнүүлч ба хараагүй бүсгүйн нандин сэтгэлийг өгүүлдэг. Түүний
найм дах нь болох энэ бүрэн хэмжээний кино Чаплины хамгийн алдартай
бүтээл нь гэгддэг.

Гитлерийг Германы рейхсканцлераар томилжээ

1933 он: Хэрэв Адольф Гитлер Германы канцлер болоогүй байсан
бол түүхийн өрнөлт ямар болох байсныг хэлэхэд бэрх. Тэрээр хүн
төрөлхтний түүхэнд хамгийн бүрхэг  хувь хүний нэг юм.

Чөлөөт зураачийн амьдрал, пангерманизмын үзэл санаанд татагдан орсон,
баруунтны намуудын цуглаан ба дэлхийн I дайны цэрэг зэрэг шатыг туулан
тэрээр канцлерт хүрсэн юм. Адольф Шикльгруберийн (Гитлерийн жинхэнэ
овог) улс төрийн амьдрал нь Германы национал-социалист намд 1919 онд
элссэнээр эхэлсэн ба Гитлер 1921 онд уг намыг толгойлжээ. Түүнийг 1923
онд бүтэлгүй эргэлт гаргахаар оролдсоных нь төлөө есөн сар хорьж байв.
Гитлерийн нам 1932 онд парламентын олонх болсон ба 1933 онд тэрээр
рейхсканцлераар сонгогдсон байна. Жилийн дараа Гинденбургийг нас
барангуут тэрээр ерөнхийлөгч бөгөөд дээд ерөнхий командлагч болон шүүх
засаглал, гүйцэтгэх засаглал ба хууль тогтоох засаглалыг бүгдийг нь
гартаа төвлөрүүлсэн байв. Энэ үеэс Германд фашист дарангуйлал тогтсон
юм.

Махатма Ганди алагдав

1948 он:
Энэтхэгийн тусгаар тогтнолын эцэг Махатма Ганди улс орныг
хоёр хуваасныг эсэргүүцэн өлсгөлөнгөө тэр үед явуулж байжээ. Түүнийг хэт
даврагч үзэлтэн  буудан хөнөөсөн юм. Өмнө нь тэрээр энэ үхлийнхээ тухай
урьдчилан хэлж байсан гэдэг. Махатма Ганди нүүрэндээ инээмсэглэлтэйгээр
амьсгаагаа хураасан ажээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж