Шинжээч 19 хэргийг илрүүлжээ

Хуучирсан мэдээ: 2011.01.30-нд нийтлэгдсэн

Шинжээч 19 хэргийг илрүүлжээ

Батмөнх Намсрай
Батмөнх Намсрай
    Шүүхийн Шинжилгээний албаны  Криминалистикийн шинжээч нар   гэмт хэргийн дуудлаганд 290 удаа явж гэмт хэргийн үзлэгт оролцсоноос   хүний амь нас хохироосон   135,   хулгай, дээрэм, бусад  155 удаа  оролцож  шинжээчдийн ур чадвараар 19 хэргийг нотолж илрүүлжээ.   Мөн хэргийн газрын үзлэгээр 562 ул мөрийг илрүүлж, 403 ул мөрийг  гэрэл зургаар баримтжуулж авчээ.  Одоогоор 4200 хүний гарын хээ, хаяг, фото зургийг архивт хадгалаад байна.  Тус алба  шүүх эмнэлэг нь   гэмтлийн зэрэг тогтоох үзлэгт 214,   нас барагчийн цогцосыг магадлан шинжилгээ 137  хавтаст хэргийн материалаар 62  нийт 413  шинжилгээ хийж дүгнэлт гаргасан байна.  

    Н.Түвшин

    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж