МАХН-ын жигүүр мэдэгдэл гаргажээ

Хуучирсан мэдээ: 2010.04.07-нд нийтлэгдсэн

МАХН-ын жигүүр мэдэгдэл гаргажээ

МАХН-ын Уламжлал-шинэчлэл, ардчилал-шударга ёс жигүүрийнхэн сүүлийн үед үйл ажиллагаагаа нэлээд эрчимжүүлээд байгаа юм. Жигүүрийг өдгөө УИХ-ын Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн удирдаж буй. Харин сүүлийн өдрүүдэд МАХН-ын удирдлагын зүгээс жигүүрийг шахах байдал гаргах болжээ. Мөн үйл ажиллагаагаа зогсоохыг ч ямар нэг байдлаар тулгах болсон гэнэ. Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн МАХН-ын хорооны дэд дарга асан Г.Бямбасүрэн жигүүрийн гишүүн юм. Тус дүүргийн гишүүд МАХН-ын удирдлагад буруу шийдвэр гаргасан хэмээн шаардлага тавих болсон нь жигүүрийг “ад үзэх” нэг шалтгаан болжээ.
Намын удирдлага жигүүрээ ийнхүү хяхах болсон тул жигүүрийн гишүүд хуралдаж, урьд шөнө мэдэгдэл гаргасан байна. МАХН-ын бага хурал маргааш болох гэж байхад жигүүр ийнхүү мэдэгдэл гаргаж буй нь бага хурал халуун уур амьсгал дунд болохын оршил ч байж болзошгүй байна.

Д.Оюун

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж