Хуучирсан мэдээ: 2010.06.15-нд нийтлэгдсэн

Дэгжин Одноо

Алаг нүдэнгүүдийн хамтлаг гэгддэг “Х-Түц” хамтлагийхан “АПУ” компанийн өргөтгөсөн үйлдвэрийн нээлтэд уригдсан байв. Хамтлагийн тулгын гурван чулуу  Одноо, Аглуу, Онон нар хэдийгээр хамтлагтаа ахмадын тоонд цохиж явдаг ч одоог хүртэл залуухан сайхан харагддаг. Тус ёслолын арга хэмжээнд Одноо сарнайн ягаан торгомсог хослол, сувдаар гоёсон нь түүнийг улам бүр залуухан харагдуулж байсан шүү. Арга ч үгүй биз, өөрөөсөө 14 насаар дүү залуутай гэр бүл болсон жүжигчин бүсгүй гадаад үзэмжиндээ нэлээд анхаарахгүй бол болохгүй ээ.

Г.Даша

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж