
Тэрбээр InTouch Weekly сэтгүүлд өгсөн ярилцлагадаа “Нөхөр бид хоёр 3 дахь хүүхдээ төрүүлэхээр төлөвлөөд байгаа. Бурхан бидний чин хүслийг сонсож, бид удахгүй хүүхэдтэй болно гэдэгт итгэлтэй байна” гээд “Нөхөр бид хоёр тун хөгжилтэйгээр хүүхэдтэй болохоор хичээж, оролдлого хийж байгаа” хэмээн хошигножээ. Мөн “Бид хоёр хүүхдүүдээсээ амьдралын энерги, хүчээ авдаг. Хэрвээ болдогсон бол би 1000 удаа хүүхэдтэй болох байсан. Би хүүхдэд маш их хайртай” гэж нэмж хэлжээ. Хосууд 2004 онд хуримаа хийж, хоёр ихэр хүүхдийн ав ээж болсон билээ.
Н.Наран