нээлтээ
хийх гэж байна. Киноны гол агуулга нь 2012 он эртний Маяачуудын бичсэн
он тооны бичиг дээрх сүүлийн жил бөгөөд энэ онд бидний соёл иргэншил
хэрхэн мөхөж буй талаар юм. Би трэйлерийг нь олж үзээд киноны урлагын
гайхамшигийг бишрэх, 12 онд юу болох бол гэсэн төөрөгдөл хоёр давхцлаа.
Та бүхэнд сонирхолтой байх болов уу гээд киноны трэйлер, 2012 оны тухай
эрдэмтэдийн таамаглал, зөгнөл г.м олж үзсэн зүйлсээ нийтэллээ. Үнэхээр
ертөнц сөнөхөөр бол та юу хийх вэ?
Дөрвөн жилийн дараа дэлхий аймшиг, хүчирхийллээр дүүрнэ гэж зарим
хүмүүс таамаглаж байна. Байгалийн болон хүний буруутай үйлдлээс үүдсэн
гамшиг дэлхий ертөнцийг сүйрлийн ирмэгт авчирна гэж тэд үзэж буй.
Харин тэднээс илүү өөдрөг үзэлтнүүд олон зууны дайн, сөргөлдөөн эцэс
болж дэлхийн хөгжлийн цоо шинэ үе эхэлнэ гэж хүлээсээр. Энэ бүх таамаг,
түгшүүр эртний маяачуудын цаг тооллын бичгээс үүдэлтэй. Маяагийн
төгсөшгүй хуанли буюу Месоамерикийн цаг тооллын бичиг дээрх сүүлийн
өдөр 2012 оны арванхоёрдугаар сарын 21 байгаа нь хачирхалтай. Уг
тайлагдашгүй нууц олон арван жилийн турш сонирхогч, судлаачдын
анхаарлыг татсан бөгөөд түүхэн хугацаа ойртох тусам бүр ч илүү яригдах
болов. Эл өдөр өвөл цагийн эхний өдөртэй давхцаж байгаа нь ч анхаарал
татахуйц. Мөн энэ өдөр манай нарны систем Сүүн зам буюу Тэнгэрийн
заадсын төвийг дайран өнгөрнө. Зарим Маяа судлаачид төгсгөлийн өдрийг
2011 оны аравдугаар сарын 28, 2012 оны арванхоёрдугаар сарын 23 гэх
зэргээр тооцдог. Гэсэн ч дийлэнх нь 2012 оны өвөл цагийн эхний өдөр гэх
хувилбартай санал нэгдээд буй. Харин энэ өдөр чухам юу болохыг тэд хэлж
чадахгүй байна.