
Киргизийн Ош болон Жалалабад хотуудад дөрвөн өдрийн турш үргэлжилсэн үндэстэн хоорондын мөргөлдөөн, хүчирхийллийн дараагаар 138 хүн амь үрэгдэж 1760 гаран хүн шархтаж гэмтсэн байна. Улс оронд нь гарч байгаа энэхүү хүчирхийллийн улмаас нутгаасаа дүрвэсэн 80 мянган киргиз иргэд хөрш зэргэлдээ Узбекистан улс руу дүрвэн гарчээ. Харин Узбекистаны тал энэ олон цагаачдын урсгалыг зогсоох зорилгоор хилээ хааснаас болж дахиад 15 мянган киргиз дүрвэгчид хилийн зурвас дээр хүлээсээр байгаа гэнэ. Тэдгээр дүрвэгчдийн ихэнх нь хүүхэд эмэгтэйчүүд байгаа юм. Хэдийгээр НҮБ Узбекистан улсыг хилээ нээлттэй байлгахыг хүсэн хүсэлт гаргасан ч тус улс хилээ хааж хамгаалалтын зурвасаа бэхжүүлж байгаа гэнэ. АНУ-аас Киргизийн ард иргэдийг хямралаас гаргахын тулд 600 мянган ам.долларын тусламж илгээх болсноо зарлаж байна. Мөн Европын холбоо ч тусламж үзүүлэхээ амлаад байгаа юм.
Эх сурвалж ВВС
М.Наст