Carrie Underwood жирэмсэн биш

Хуучирсан мэдээ: 2011.01.30-нд нийтлэгдсэн

Carrie Underwood жирэмсэн биш

Өнгөрсөн оны долдугаар сард Америкийн мөсөн хоккейн тамирчин Mike Fisher-тэй хуримаа хийсэн кантри дуучин Carrie Underwood-ыг хоёр сартай жирэмсэн хэмээн хэвлэлүүдээр шуугиад байсан билээ.
Харин энэхүү яриаг дуучин бүсгүй няцаажээ. Carrie Underwood “Би жирэмсэн биш. Хэдийгээр хийгээд хэдэн сар өнгөрч байгаа ч гэсэн бид хоёр хүүхэдтэй болох тал дээр хойрго хандаж байгаа. Гэр бүлийн амьдралд хүүхдээс өөр өчнөөн асуудал,чухал зүйл байдаг. Тэдгээрийг шийдврэлэж пуусаад бид хүүхэдтэй болно” хэмээжээ.
Дашрамд сонирхуулахад, тэрбээр гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэгч “Olay” компанийн шинэ нүүр царайгаар сонгогдон, хоёр жилийн гэрээ байгуулан ажиллаж эхлээд байгаа. Тэрбээр Хойд Америкт уг компанийг төлөөлөх хамгийн анхны төлөөлөгч нь юм.  Тус компанийн шинэ бүтээгдэхүүн ялангуяа хөгшрөлтийн эсрэг бүтээгдэхүүнийн зар сурталчилгаанд голчлон тоглож байгаа ба саяхан нүүр цэвэрлэгч бүтээгдэхүүний рекламаа цацаж эхлээд байна.
“Намайг бүр жаахан охин байхад ээж маань “Olay”-гийн гоо сайхны бүтээгдэхүүн хэрэглэдэг байсныг нь санаж байна. Эгч маань том болоод бас хэрэглэж эхэлсэн. Би тэр үед бушуухан том болж ээж, эгч хоёр шигээ энэ гоё зүйлүүдийг хэрэглэх юмсан гэж боддог байлаа. Olay-гийн бүтээгдэхүүнүүд цаг үетэйгээ хөл нийлэн, байнга шинэчлэгдэж байдаг нь их таалагддаг. Мөн бүх насны эмэгтэйчүүдэд зориулан тусгайлан бүтээгдэхүүнээ гаргадагт нь би дуртай” хэмээн дуучин бүсгүй ярьжээ.
Харин тус компанийн хэвлэлийн төлөөлөгч “Керри маш чадварлаг дуучин, дээр нь түүний арьс үргэлж сайхан харагддаг. Тиймээс бид түүнийг зар сурталчилгааны нүүр царайгаар сонгосон” хэмээн мэдэгдсэн байна.

Н.Наран

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж