Деррик Фауорс гэж хэн бэ?

Хуучирсан мэдээ: 2010.06.15-нд нийтлэгдсэн

Деррик Фауорс гэж хэн бэ?

Деррик Фауорс гэж хэн бэ?
Энэ жилийн NBA-ын драфтын шилдэг тавд зүй ёсоор багтах тоглогч бол яахын аргагүй Жеоржиагийн их сургуулийн хүчний довтлогч Деррик Фауорс юм. Тэрбээр Жеоржиа мужийн Атланта хотод 1991 оны долдугаар сарын 15-нд төржээ. Энэ жил 19 настай энэ залуу 208 см өндөр нуруутай бөгөөд 112 кг жинтэй нүсэр эр аж. Ийм том биетэй ч гайхмаар хурдан хөдөлгөөнтэй тэрбээр “Өмнөд Атланта”-гийн ахлах сургуулийн шигшээ багт тун амжилттай тоглож байсан юм. 2009 онд ахлах сургуулийн шиглдэг сагсан бөмбөгчдийн авч болох бүхий л шагналыг түүсэн тэрбээр Бүх Америкийн аварга шалгаруулах тэмцээнд түрүүлсэн бөгөөд финалын тоглолтод 38 оноо, 21 удаагийн самбараас бөмбөг авалт гүйцэтгэж, хамгийн үнэ цэнэтэй тоглогчоор тодорч байв. Үүгээр ч зогссонгүй тэрээр Ахлах сургуулийн бүх оддын тоглолт болох “МакДоналдс-Бүх одод” тоглолтод оролцож, 19 оноо, найман удаа самбараас бөмбөг авсан үзүүлэлтээр “Хамгийн үнэ цэнэтэй тоглогч”-оор тодорсон байна. Мөн тэрбээр дэлхийн алдартай спорт брэнд болох “Nike” , ”Jordan” фирмүүдийн үзүүлэх тоглолтод удаа дараа урилгаар оролцож байсан байна. Фауорс ахлах сургуулийнхаа сүүлийн улирлыг гайхалтай амжилтаар үдсэн бөгөөд дунджаар 28,1 оноо, 13,3 самбараас бөмбөг авалт, 5,1 блок, 3,0 бөмбөг таслалт, 2,0 оновчтой дамжуулалтыг нэг тоглолтонд  дунджилж байжээ. Мөн өөрийн сургуулийн рекорд амжилт болох нэг улиралд 2341 оноо, 1511 самбараас бөмбөг авалт, 741 блок шотыг нэг улиралд хийж байв.
Их сургуульд элсэн орох хүсэлтэй байсан Фауорст Жеоржиа мужийн хоёр сургууль, Хойд Каролинагийн нэг сургууль шууд урилга илгээсэн бөгөөд тэр өөрөө Жеоржиагийн их сургуулийг сонгожээ. Тэрбээр энэ жилийн драфтын нэгээр гарна гэгдэж байгаа Жон Уоллтой ижил ганцхан улирлыг NCAA-д өнгөрөөгөөд  NBA-д орж байгаа юм.  NCAA-ын өнгөрсөн улиралд тэрбээр нийт 36 тоглолтод оролцож, дунджаар 36 минутыг талбай дээр өнгөрөөж байсан бөгөөд 12,4 оноо, 3,4 самбараас бөмбөг авалт, 1 оновчтой дамжуулалт, 0,9 бөмбөг таслалт, 2,1 блокийг дунджаар хийж байжээ. Фауорсын хувьд энэ тасархай үзүүлэлтээрээ NCAA-ын шилдэг, шинэ залуу тоглогчийн шагнал хүртэж, “Фрэшмэн”-ий  нэгдүгээр баг буюу шинэ залуу тоглогчдын нэгдүгээр шигшээд нэрлэгдсэн байна.
Түүнийг энэ жилийн драфтын гурваар гарна хэмээн ихэнх мэргэжилтнүүд үзэж байгаа бөгөөд сонгох магадлалтай байгаа баг нь “Нью Жерси Нэтс” юм.
SCORE STUDIO

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж