Ардчилсан намын дэргэдэх залуучуудын байгууллага, Ардчилсан залуучуудын холбоо энэ сарын 16-нд ээлжит бус чуулганаа хуралдуулах гэж байна. Тус чуулганаар Ардчилсан залуучуудын холбооны ерөнхийлөгчийг шинээр томилох асуудлыг хэлэлцэх гэнэ. АЗХ-ны дүрмэнд холбооны гишүүн байх насны дээд хязгаарыг 36 гэж зааж өгсөн байдаг аж. Харин одоо АЗХ-ны ерөнхийлөгчийн алба хашиж байгаа УИХ-ын гишүүн Л.Гантөмөр 37 нас хүрсэн бохоор АЗХ-ны ерөнхийлөгчийн албан ажлаа өгөх хэрэгтэй болсон байна. Түүний оронд АЗХ-ны ерөнхийлөгч болох хүсэлтэй олон хүн байгаа гэх боловч, гадаад харилцааны дэд сайд Б.Болорыг нэр дэвшүүлхээр удирдлагын түвшинд яригдаж байгаа гэнэ. Одоогоор АЗХ-ны удирдлагаар УИХ-ын гишүүн Л.Гантөмөр, ерөнхий нарийн бичгийн даргаар С.Цэлмэг нар ажиллаж байгаа аж. Өмнө нь АЗХ хоёр нарийн бичгийн даргатай байсан нь Монгол Улсын ерөнхийлөгчийн сонгуулиас хойш нэг болж өөрчлөгдсөн байна.Ардчилсан залуучуудын холбооны ээлжит бус үндэсний чуулганд нийслэлийн зургаан дүүрэг, хөдөө орон нутгийн төлөөлөл нийт 200 гаруй гишүүд оролцох болсон гэнэ.
Б.Алтансүх