
Нийслэлийн хамгийн алсын дүүрэг болох Багануурт өчигдөр нөхөн сонгууль болсон байна. Тус дүүргийн ИТХ-ын нэг, долдугаар тойргоос сонгогдсон төлөөлөгчид нь төрийн алба хаших болсон тул дээрх хоёр тойрогт нөхөн сонгууль явуулсан байна. Нөхөн сонгуульд сонгогчдын 60,3 хувь нь оролцож МАХН-аас нэр дэвшигч П.Баттүшиг, Б.Батболд нар дүүргийн ИТХ-д шинээр сонгогджээ. П.Баттүшиг дүүргийн МАХН-ын дэд даргын алба хашдаг бөгөөд сонгуульд 92,9 хувийн санал авсан байна. “Багануур сувилал” ХХК-ийн захирал Б.Батболд нөхөн сонгуульд 98,2 хувиар ялалт байгуулжээ.
Д.Цээнэ