Ч.Сайханбилэг: Хүүхдийн мөнгөний асуудал дээр хуучин байр сууриа бататгасан

Хуучирсан мэдээ: 2010.06.14-нд нийтлэгдсэн

Ч.Сайханбилэг: Хүүхдийн мөнгөний асуудал дээр хуучин байр сууриа бататгасан

2010 оны нэгдсэн төсвийн тодотголыг авч хэлэлцсэн. УИХ-ын даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсгийн санал дүгнэлтийг бүлэг дээр авч хэлэлцээд үндсэндээ хүлээн зөвшөөрлөө. Нэг, хоёр асуудал дээр зарчмын өөр байр суурьтай байгаа. Эхний асуудал нь төрийн албан хаагчдыг 7000-аар цомхотгох гэсэн асуудал. Бүлэг хэлэлцээд арай өөр урвуу байдлаар хийгээд байна, хандлагаа өөрчилье гэж үзсэн. Төрийн үйлчилгээний албанд багш, эмч нар ордог. Боловсролын салбарт жилд төсвөөс ногдож байгаа хөрөнгө оруулалт 442 тэрбум төгрөг, Эрүүл мэндийн салбарт 206 тэрбум төгрөг байгаа. Энэ мөнгөний хэмжээ жилээс жилд өсч байгаа. Гэтэл үнэн хэрэг дээрээ үйлчилгээ, чанар сайжирч байна уу гэдэг дээр шүүмжлэл гарсан. Тийм учраас асуудалдаа өөрчлөлт оруулъя, төсөв ерөнхийлөн захирагч, болон төсөв захирагч нартаа илүү эрх мэдэл өгье. Өнөөдөр УИХ Засгийн газартаа орон тоогоо тэдээр хас гэж захиргааны арга хэмжээ авах бус төсвөөс өгч байгаа мөнгөн дотроо ямар менежмент хийх вэ. Сайн ажиллаж байгаагаа хэдээр цалинжуулах вэ гэдгээ өөрөө шийдээд явдаг байх. Энэ үүднээс чанартай эмч, чанартай багшаас хамгийн сайн үйлчилгээ авдаг, энэ тогтолцоо руугаа шилжиж орох энэ бодлогынхоо арга хэмжээг хийх нь зүйтэй. Тийм учраас ирэх аравдугаар сард Засгийн газар 2011 оны төсвийг оруулж ирнэ. Энэ төсөв дээрээ энэ үзэл санааны дагуу иймэрхүү өөрчлөлтийг хийе.  Энэний дагуу багш, эмч нарын цалингийн сүлжээнд баригддаг, төрийн албан хаагч гэдгээрээ. Хэрвээ төрөөс гэрээт маягаар гүйцэтгүүлж байна гэж үзвэл, эргээд төсөв, урсгал зардлыг зохицуулаад төсөв ерөнхийлөн захирагч өөрөө хөдөлгөөн хийгээд байх боломжийг хангаж өгье. Ингэснээр төр хамгийн муу менежэр гэдэг дутагдлыг арилгаад хувийн хэвшил дээр ажил сайн явдаг, илүү сайн хүмүүс ажилладаг шинж чанар луугаар орно гэж үзсэн.

Хүүхдийн мөнгөний асуудал дээр хуучин байр сууриа бататгасан. Төсвийн тодотголын хүрээнд хөрөнгийн эх үүсвэр бий. Жишээлбэл, “Утаагүй улаанбаатар” том хөтөлбөрийн хүрээнд орж ирэх мөнгөөрөө зам, дэд бүтэц, эрчим хүчний ажлыг хийж болно. Тийм учраас энэ чиглэлээр тавигдах 190 тэрбум төгрөгийг үлдэж байгаа энэ хугацаанд хүүхэд бүртээ сар тутамд 20 мянган төгрөг өгөөд яваад байх бололцоо бүрэн байгаа гэж үзсэн. Тийм учраас Засгийн газар, УИХ-ыг энэ чиглэлд анхаарлаа хандуулж, холбогдох шийдвэрийг гаргаасай гэсэн байр сууриа дахин илэрхийлсэн.
Хуульд орсон шинэ өөрчлөлтийн дагуу 2011 оны үндсэн чиглэлийг хаврын чуулганаар хэлэлцэхээр энэ жилээс эхлэн шилжиж байгаа. Энэ дагуу Үндсэн чиглэл дээр ажлын хэсэг байгууллаа.

УИХ-ын тухай багц хуулийн асуудал байгаа. Завсарлагаа авах тухай асуудлыг УИХ-ын ажлын хэсэг дээр дахин ярих ёстой гэж үзсэн. Ялангуяа бүлгийн хувьд завсарлагаа авах асуудлыг 2012 оны сонгуулийн дараанаас хүчин төгөлдөр үйлчлүүлэхээр хугацаагаар хязгаарласан. Гэхдээ УИХ-ын дэгийн тухай хуулийг ярихаасаа өмнө бид шинэ УИХ-ыгаа яаж гаргах вэ. Өөрөөр хэлбэл, УИХ-ын Сонгуулийн тухай хуулийгаа урьдчилж зайлшгүй ярих шаардлагатай гэдэг дээр санал нэгдлээ. Тийм учраас энэ долоо хоногт УИХ-ын ажлын хэсгийг ажиллуулж эхлэх, Намын бүлгүүд ойлголцлоо нэгтгэх, Шинэ ямар хуулийн төслийн дагуу сонгуулийн ямар тогтодцоонд шилжих вэ гэдэг эцсийн шийдвэрийг яаралтай гаргая. Сонгуулийн хуулиа ярьж хэлэлцсэн тохиолдолд УИХ-ын дэгийн тухай хуулиа хамтад нь хэлэлцээд явъя гэж үзсэн.
Цагдаагийн тухай багц хуулийн төсөл байгаа. Хууль, Шүүх, хяналтын байгууллагыг шинэчлэх 22 орчим хуулийн төслийн жагсаалт гаргасан байгаа. Энэ чиглэлүүдээр  

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж