
Монгол Улсын Филармонийн Симфони найрал хөгжмийн уран бүтээлчид маргааш 19.00 цагт дэлхийд нэртэй нэгэн сонгодог бүтээлээр үзэгч түмнийхээ сонорыг мялайх гэж байна. МУСТА удирдаач Д.Нямдашын удирдлагаар Францын хөгжмийн зохиолч Хегтор Берлиозын “Уран сэтгэмжит симфони” буюу “Фантастическая симфония” гэх “Уран бүтээлчийн амьдралын нэгэн төсөөлөл“ /Episode de la vie d’un artiste/ хэмээх таван ангит симфони тоглогдоно. Энэхүү алдарт бүтээл нь 1830 оны эхээр бичигдэж арванхоёрдугаар сарын 05–нд Парисын Консерваторид тоглогдсон нь маш их амжилттай болсон бөгөөд хөтөлбөр симфонийн төрөл дахь том хэлбэрийн бүтээлүүдийн анхдагч болжээ. Зохиогч уг бүтээлдээ хэд хэдэн удаа редакц хийж байсан ба эцсийн удаа 1845 оны редакцаар нь эдүгээ дэлхий нийт тоглосоор байгаа юм. Энэ бүтээл 5 ангиас бүрдэнэ.
1.”Reveries-Passions” (Өдрийн зүүд-Дурлал)
2.”Un bal” (Цэнгээн)
3.”Scene aux champs” (Хөдөө нутгийн байдал)
4.”Marche au supplice” (Цаазын тавцан чиглэх марш)
5.”Songe d’ une nuit de sabbat” (Илбэч Саббатын тухай төсөөлөл). Та эдгээр бүтээлийг маргааш улсын филармонд хүрэлцэн ирж тухлан сонирхоорой.
Г.Даша