“Диваажингийн хаалга” жүжгийг үзээрэй

Хуучирсан мэдээ: 2010.06.14-нд нийтлэгдсэн

“Диваажингийн хаалга” жүжгийг үзээрэй

Улсын драмын эрдмийн театрын хамт олон энэ онд Валентин Красногоровын долоон жүжгийг тайзнаа амилуулж байгаа. Жүжиг тус бүрийг театрын дөрвөн найруулагч найруулан тоглож байгаа бөгөөд  найруулагч Ч.Түвшин “Солиотой жүжиг”, “Яаж амьдрах юм бэ”, Б.Мөнхдорж “Хунгийн дуу” зэрэг жүжиг, найруулагч Н.Наранбаатар “Би ч гэсэн жаргамаар байна”, найруулагч Э.Батхүү “Хүний хөнжлийг битгий сөх” жүжгээ тус тус үзэгчдэд хүргээд байгаа.   Мөн энэ сарын 5-наас 11-нийг хүртэл театрын ерөнхий найруулагч Ч.Найдандорж “Хайрын домог” жүжгээ тайзнаа тоглосон. Харин сүүлийн долоо дахь жүжиг буюу “Диваажингийн хаалга” энэ сарын 12, 13, 14-нд тайзнаа тоглож байгаа юм. Жүжгийн хаалтын тоглолт өнөөдөр болох бөгөөд орой 19.00 цагаас эхлэх аж. Тус жүжгийн гол дүрд Ардын жүжигчин Д.Мэндбаяр, гавьяат жүжигчин Ч.Алтан-Өлзий, соёлын тэргүүний ажилтан С.Дамдин, Б.Нармандах, М.Түвшинхүү, Ц.Пүрэвдорж, Н.Бадарч, М.Тогтохжаргал, Г.Отгонцэцэг нар тус, тус тоглож байна.

М.Дөл

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж