Хөгжмийн ертөнцийн “эмэгтэй мангас” Lady Gaga ирэх сард фэнүүддээ шинэ бэлэг барих болсон тухайгаа мэдээлжээ. Тэрбээр Miz GaGaloo болон Mac Cosmetics-той хамтран “Viva Glam” нэртэй гоо сайхны бүтээгдэхүүний коллекци гаргаж байгаа аж. Тэд өнгөрсөн оны наймдугаар сард хамгийн анхны бүтээгдэхүүнээ гаргаж, хамтын ажиллагаагаа эхэлсэн юм.
Харин хоёрдугаар сарын 17-нд худалдаанд гаргаж буй энэхүү коллекцид нь уруулын будаг болон уруул өнгөлөгч багтаж байгаа аж.
Харин хоёрдугаар сарын 17-нд худалдаанд гаргаж буй энэхүү коллекцид нь уруулын будаг болон уруул өнгөлөгч багтаж байгаа аж.
Эдгээр бүтээгдэхүүнүүд 14,5 долларын үнэтэй ба борлуулалтын ашгаас Mac AIDS буяны санд хандивлах аж.
Н.Наран