
Тэрбээр “Би хүүхэдтэй болох ийм байдаг гэж бодож байгаагүй. Хүүгээ асрах гээд би өдөрт гурван цаг л унтдаг. Би хүүхэд асрагч авахыг хүсэхгүй байгаа. Хүн өөрийнхөө хүүхдийг өөрөө хайрлаж, өөрөө асарч өсгөх ёстой гэж боддог. Би маш их цаг зарцуулж байгаа ч үүндээ огтхон ч ядрахгүй байна. Завгүй хүүхдээ асрах ээж хүний жаргал юм байна. “Миний хүү” гэж хэлэх ямар гоё гээч. Өмнө нь яагаад ийм гоё аз жаргалыг мэдэлгүй хүүхэдгүй байгаад байдаг байсан юм бол гэж гайхах болсон шүү. Би хүүдээ маш их хайртай” хэмээн ярьсан байна.
Дашрамд сонирхуулахад, тэрбээр үзэгчдээс болон кино шүүмжлэгчдээс өндөр үнэлгээ авсан “The Proposal” кинонд хамтран тоглосон Ryan Reynolds-тай дахин шинэ кинонд хамтран тоглохоор болоод байгаа юм. “Most Wanted” нэртэй энэхүү шинэ киног “Universal” кино компани хийхээр болсон ба киноны зохиолыг нэг сая ам.доллараар худалдан авсан хэмээн хэвлэлүүдэд бичсэн байна. Мөн энэхүү киног “The Proposal” киног найруулсан нэрт Anne Fletcher найрулахаар болсон байна. Ийнхүү хүчирхэг гурвал шинэ бүтээл дээр дахин хамтарч ажиллахаар болоод байгаа билээ.
Н.Наран