Израилийн онгоцнуудыг чимээгүй өнгөрөөнө

Хуучирсан мэдээ: 2010.06.14-нд нийтлэгдсэн

Израилийн онгоцнуудыг чимээгүй өнгөрөөнө

Фото: ISRA.com/AP Гэрэл
зурагчин: Str/HO

Лондоны “Таймс” сонины мэдээлснээр өөрийн агаарын орон зайгаар Израилийн
сөнөөгч онгоцнууд Ираны цөмийн байгууламжид довтлохоор дамжин нисвэл
“нүдээ аниад” өнгөрөөх гэнэ.
Сонин энэ талаар бичихдээ Пентагоны эх сурвалжаас иш татсан ба АНУ-ын
Төрийн департамент тийм шийдвэрийг зөвшөөрч байгаа ажээ. Довтолгоонд
өртөх гол бай нь Натанзе ба Кум дахь уран баяжуулах төв, Арак дахь
цөмийн тогоо, Исфаганы байгалийн хийн агуулах зэрэг болж магадгүй.
Израилийн довтолгооныг Саудын Араб дэмжинэ гэсэн мэдээлэл анхлан гарч
байгаа биш. Ийм мэдээлэл гарч ирэх бүрт нь Эр-Рияд үгүйсгэдэг. Мөн АНУ
довтолгоо хийхийг Израильд зөвшөөрнө гэх магадлал бараг байхгүй. Тэдний
дэмжлэг нь цаасан стратегийн баримтад л байгаа. Үүнийг Орос огт
дэмжихгүй. Гэхдээ АНУ-д цаасан дээр ч гэсэн Ираны эсрэг эв нэгдлийг
дэмжиж байх хэрэгтэй болсон байгаа. Тэгээд ч АНУ нь НҮБ-ын Аюулгүйн
зөвлөл дээр Ираны эсрэг тогтоолыг Турк дэмжсэнийг эмзэгээр хүлээн авсан
юм.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж