Эдийн засгийн чиглэлээр санал солилцов

Хуучирсан мэдээ: 2010.04.07-нд нийтлэгдсэн

Эдийн засгийн чиглэлээр санал солилцов

Монгол Улсын Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга, Монгол-Оросын Засгийн газар хоорондын комиссын Бүс нутаг, хил орчмын хамтын ажиллагааны Дэд комиссын Монголын хэсгийн дарга Д.Цогтбаатарын урилгаар энэ сарын 5-9-ны өдрүүдэд ОХУ-ын Буриад улсын Эдийн засгийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч дарга Александр Евгеньевич Чепик айлчилж байна.

Тэд өчигдөр уулзаж,  Монгол-Буриадын худалдаа, эдийн засгийн чиглэлээр 2008-2009 онд хийсэн ажил болон Монгол Улс, Буриад Улсын хооронд 2010-2012 онд худалдаа, эдийн засаг, хүмүүнлэгийн чиглэлээр хамтран ажиллах Протоколыг хэрэгжүүлэх хэтийн ажил, Монгол Улсын дэд бүтэц, барилга, зам тээврийн салбарт хөрөнгө оруулж хамтран ажиллах асуудлаар санал солилцов. Тус Протоколд ГХЯ-ны Гадаад худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны газрын дарга Г.Жаргалсайхан, Буриад улсын Эдийн засгийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч дарга А.Е.Чепик нар гарын үсэг зурав.

Харин өнөөдөр Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Л.Гансүх, Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайд Х.Баттулга, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайд Ж.Сауле нар ОХУ-ын Буриад улсын Эдийн засгийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч дарга А.Е.Чепик-ийг хүлээн авч уулзан, хамтын ажиллагааны зарим асуудлаар санал солилцох юм байна.

Г.Дарь 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж