
Тэдгээр албан тушаалтнууд Японоос тусламж авахын тулд, эсвэл бэлэн мөнгө авч, хүүхнүүдтэй цэнгэсний хариуд Японы хүссэн ёсоор саналаа өгдөг гэж ярьсан байна. Япон болсон явдлыг эсэргүүцэж байгаа гэж тус сонинд бичсэн бөгөөд Японы гадаад хэргийн яам нь “Японы засгийн газар Олон улсын халим агнуурын холбооны гишүүн өөр улс орнуудын аливаа зардлыг даадаггүй” гэж мэдэгдсэн байна.
Энэ сард Олон улсын халим агнуурын холбоо Мороккод хуралдах бөгөөд Япон халим агнуурыг илүү өргөн хүрээнд дэмжүүлэх байр сууриа илэрхийлэх болололтой. Тус хурал болохоос өмнө “The Sunday Times” сонины газрынхан тусгай сурвалжлагын ажиллагаа зохион байгуулсан байна. Зүсээ хувиргасан сонины тусгай ажилтан Швейцарийн байгаль хамгаалах үзэлтэй тэрбумтан болж жүжиглэсэн бөгөөд түүнтэй зарим улсын албан тушаалтнууд холбоо тогтоож, хэрвээ тохиролцож чадах юм бол халим агнуурыг дэмжиж байгаа байр сууринаасаа ухарч болно гэж ярьсан байна. Хэлэлцээрийн үеэр тэдгээр албан тушаалтнууд өмнө нь Японыг дэмжиж байсан гэдгээ илэрхийлсэн байна. Гвинейн загас агнуурын асуудал хариуцсан топ албан тушаалтан Олон улсын загас агнуурын хуралдаан болоход Японы төлөөлөгчид тэдэнд уулзалт, хурал болсон өдөр тутамд багадаа 1,000 ам.доллар зарцуул гэж бэлэглэдэг гэж ярьсан.
Маршаллын Арлын загас агнуурын асуудал хариуцсан албан тушаалтнууд “Япончууд бидэнд юм өгдөг учраас бид тэднийг дэмждэг” гэж ярьсан. Харин Кирибатигийн загас агнуурын албаныхан тэд Японы өгдөг зээл, тусламжаас “ашиг хүртдэг учраас”, түүнчлэн Олон улсын халим агнуурын хуралд оролцоход нь Япончууд тэдний зардлыг даадаг учраас Японы оруулсан саналыг дэмждэг гэж ярьсан. Харин Танзанийг төлөөлж халим агнуурын хуралдаанд суудаг төлөөлөгч түүний болон яамныхных нь албан тушаалтнуудын зардлыг нь дааж Японд “сайн охидтой” уулзуулдаг гэж ярьсан байна.
Т.Бадрах