16 дугаар зууны үеийн уран
зургийн нэрт төлөөлөгч, Италийн алдарт зураач Tiziano Vecelli нь олон гайхалтай бүтээлээ хойч үедээ өвлүүлсэн билээ. Titian нэрээрээ алдаршсан нэр зураачин “Madonna and Child”
нэртэй тосон будгийн зураг нь дуудлага худалдаагаар 16,9 сая ам.долларын үнэ хүрч
зарагдан, түүний хамгийн өндөр үнээр зарагдсан бүтээл боллоо.
Зураачийн өмнөх хамгийн үнэ
хүрсэн бүтээл нь Venus
and Adonis нэртэй зураг байсан ба уг зураг 1991 оны арванхоёрдугаар
сард Лондонгийн Christie-гийн
дуудлагын ордонгын зохион байгуулсан дуудлага худалдаагаар 11,9 сая ам.долларын
үнэ хүрч зарагдсан юм.
Н.Наран