
Өнөөдөр 15.00 цагаас Улсын Их Хурлын дарга Д.Дэмбэрэлд дахин нэгэн хуулийн төсөл өргөн барих гэж байна. Энэ нь УИХ-ын гишүүн Д.Оюунхорол нарын гишүүдийн санаачилсан “Олон хүүхэдтэй эхчүүдэд тэтгэмж олгох тухай” хуулийн төсөл юм. Дээрхи хуулийн төслүүдийг хаврын чуулганы хугацаанд хэлэлцэж амжихгүй байх магадлалтай бөгөөд ирэх намрын чуулганаар хэлэлцэх асуудлын дараалалд орох хандлагатай байна.
Б.Энхмандах