Киргизид хэсэгчилсэн дайчилгаа зарлав

Хуучирсан мэдээ: 2010.06.14-нд нийтлэгдсэн

Киргизид хэсэгчилсэн дайчилгаа зарлав

Киргизийн эрх баригчид хэсэгчилсэн дайчилгааг зарлажээ. Энэ зарлиг зургадугаар сарын 13-наас хүчин төгөлдөр болж байна. Уг зарлигаар Киргизийн армийн зарим анги нэгтгэлүүдийг байлдааны цагийн бэлэн байдалд оруулж байгаа бөгөөд чухам ямар ангиудад уг дэглэм үйлчлэхийг Батлан хамгаалах яам өөрөө шийдэхээр болж байна. Уг зарлигийн дагуу Киргизийн өмнөт нутгийн хот районы командантууд “нийгэм, улс төрийн байдлыг тогтвортой болгохын тулд өөрийн мэдлийн бүхий л хүч хөрөнгийг дайчлах” үүргийг өгсөн байна.
Киргизийн эрх баригчдын зургадугаар сарын 12-нд гаргасан бас нэг баримтаар цэргийнхэн ба хууль хяналтын байгууллагын ажилтнуудад хүн амын аюулгүй байдал болон өөрсдийн хамгаалалтын улмаас  хэт даврагчдын эсрэг гал нээхийг зөвшөөрсөн байна. Мөн баривчлах үеэр эсэргүүцэл гаргасан ба гэмт хэрэг үйлдэж байгаа хүмүүсийг  буудах тушаал өгөгдсөн байна.
Киргизид шинэ үймээн энэ сарын 11-нд Ош хотод киргизүүд ба узбекүүдийн хооронд үндэстнүүдийн мөргөлдөөн гарснаар эхэлсэн ба тэнд онцгой байдал тогтоогоод байна.
Сүүлийн үеийн мэдээгээр сөргөлдөөнд 75 хүн амиа алдсаны 69 хүн нь Ош-т, зургаа нь Жалал-Абад хотод алагдсан байлаа. Мөн 30 гаруй хүн хэлмэгдээд байна.
Зургадугаар сарын 12-нд Киргизийн түр Засгийн газар Орост хандан энхийг сахиулагч нараа оруулахыг гуйсан байна. Гэвч Орос бусдын дотоод хэрэгт оролцохгүй гэсэн хариу өгчээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж