“Дэлхийн цом”-д Спортын ордон багадaна гэв

Хуучирсан мэдээ: 2010.06.14-нд нийтлэгдсэн

“Дэлхийн цом”-д Спортын ордон багадaна гэв

“Дэлхийн цом”-д Спортын ордон багадaна гэв
Олон улсын жүдо бөхийн холбоо буюу IJF-ийн албан хүмүүс ирэх долдугаар сард Улаанбаатар хотод болох “Дэлхийн цом”-ын тэмцээний бэлтгэл ажилтай танилцжээ.  Долдугаар сарын 24-25-нд Улаанбаатар хотноо зохион байгуулах “Чингис хаан” жүдо бөхийн “Дэлхийн цом”-ын Монголд явуулсан анхны тэмцээн өнгөрсөн онд Спортын төв ордонд болж байсан юм. Энэ удаагийнх “Лондон-2012” олимпийн наадмын эрхийн оноо олгохоос гадна шагналын сан өндөртэй тул дэлхийн олон орны шилдэг жүдочид оролцохоор болжээ. Тиймээс “Дэлхийн цом”-ын тэмцээнийг Спортын төв ордонд явуулах боломжгүй гэж IJF-ийн төлөөлөгчид үзсэн байна.
Тэд IJF-ийн төлөөлөгчид Яармагийн дэнжид баригдаж буй шинэ цогцолборыг “Дэлхийн цом”-ын тэмцээний өмнө дотооды засал, орчны тохижилтыг тэмцээн зохион байгуулж болохуйц хэмжээнд ашиглалтад оруулахыг санал болгоод энэ тал дээр Засгийн газар,  холбогдох хүмүүсээс туслалцаа авахыг хүсчээ.  Бэлтгэл ажилтай танилцах шалгалтын комисс долдугаар сарын 6-нд дахин Улаанбаатарт ирж, шинэ ордонд тэмцээн зохион явуулж болох эсэх талаар эцсийн дүгнэлтийг гаргах юм байна.
Б.БАТ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж