Хөрөнгө орлогын мэдүүлгээ гаргаж эхэллээ

Хуучирсан мэдээ: 2011.01.30-нд нийтлэгдсэн

Хөрөнгө орлогын мэдүүлгээ гаргаж эхэллээ

Батмөнх Намсрай
Батмөнх Намсрай
    Авлигын эсрэг хуульд Төрийн албан хаагчид жил бүрийн хоёрдугаар сарын 15-ны дотор хөрөнгө орлогын мэдүүлгээ өгөх тухай заалт бий. Энэ дагуу Авлигын эсрэг хуулийн үйлчлэлд хамаарах албан тушаалтнууд хөрөнгө орлогын мэдүүлгээ гаргаж эхэлжээ. Мэдүүлэг гаргаж буй төрийн албаны ажилтнууд дээрх дурдсан хугацаанд хөрөнгө орлогын мэдүүлгээ гаргах үүрэгтэй бөгөөд санаатай болон санамсаргүй байдлаар хоцорсон тохиодолд Авлигын  эсрэг хуулийн арвангуравдугаар зүйлд зааснаар “Хөрөнгө орлогын мэдүүлгээ хугацаа хожимдуулж гаргасан, эсвэл санаатай худал мэдүүлсэн бол энэ нь түүнийг албан тушаалаас нь огцоруулах, түтгэлзүүлэх, халах үндэслэл болно” гэсэн үндэслэлээр хариуцлага тооцдог байна.

    Н.Түвшин

    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж