Д.Хүрэлбаатар: Энэтхэгийн тал ”Энержи ресурс”-ээс нүүрс аваад эхэлчихсэн

Хуучирсан мэдээ: 2010.06.14-нд нийтлэгдсэн

Д.Хүрэлбаатар: Энэтхэгийн тал ”Энержи ресурс”-ээс нүүрс аваад эхэлчихсэн

Эрдэс баялаг, эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.ХҮРЭЛБААТАРТАЙ ярилцлаа.

-БНЭУ-ын Уул уурхайн яамны Төрийн нарийн бичгийн дарга Санта Шиөла Намр болон тус салбарын албаны хүмүүс манайд зочилж, уулзалт яриа боллоо. Түүний үр дүнгийн талаар товч мэдээлэл өгнө үү?

-Хатагтай Санта Шиөла Наир болон Энэтхэгийн төлөөлөгчид манай яам болон салбарын үйл ажиллагаатай танилцаж, цаашдын хамтын ажиллагааны талаар ярилцаж, санал солилцлоо. Энэтхэгийн тал Монголын уул уурхайд хөрөнгө оруулалт хийх, хамтран ажил лах боломж, эрх зүйн орчин ямар байгаа талаар судалж сонирхсон. Мөн төрийн зарим байгууллага буюу Сангийн яам, Гадаад харилцааны яамны холбогдох хүмүүс Өрөнхий сайдтай уулзаж ярилцсан. Бас ШУТИС-иар зочилж, уул уурхайн боловсон хүчнийг хэрхэн бэлтгэж байгаатай танилцлаа. Манай яамтай цаашид хамтран ажиллах асуудлаар санамж бичиг байгуулахаар тохиролцсоныг Энэтхэгт уулзаж, гарын үсэг зурж баталгаажуулна.

-Энэтхэг-Монголын хооронд эртний уламжлалт харилцаа бий. Худалдаа, соёл урлаг, шашин гэхчилэн. Харин уул уурхайн талаар саяхнаас ярьж байгаа байх?

-Улс төр, соёлын талаархи хамтын ажиллагаа олон арван жилийн түүхтэй. Худалдааны чиглэлээр "Торгоны зам" гээд яривал бүр эртний харилцаатай улс. Урлаг, шашны хувьд аль социализмын үөд ч хамтран ажиллаж байсан уламжпалтай хөрш гэж хэлж болох юм. Сүү-лийн жилүүдэд Энэтхэг улс за-рим төрлийн эрдэс баялгаараа дэлхийд тэргүүлж, түүнийгээ дагаад боловсруулах хүнд үйлдвэр хурдацтай хөгжиж бай-гаа орон. Түүний дотор төмөр-лөгийн үйлдвэр, нүүрс боловс-руулах төхниктөхнологи, прог-рамм хангамж, био төхнологиор давамгайлж байгаа юм. Эдийн засаг, санхүүгийн талаар хү-чирхэгжиж бэхжсэний хувд дэлхийг хамарсан санхүүгийн хямралыг хохирол багатай да-ван туулсан орны тоонд багтаж байна. Хүн ам, нутаг дэвсгэ-рийн хувьд ч асар их потөн-циальтай улс. Иймээс бид Энэтхэг улстай хамтран ажил-лах учиртай. Мөн уул уурхайн эрэл хайгуулын ажлыг өндөр төвшинд орчин үөийн төхни-кээр гйүцэтгэдэг давуу талтай. Энэ салбарт ч хамтрахаар ярилцсан. Бас уул уурхайн боловсон хүчин бэлтгэх, со-лилцоход нааштай хандахаар ярилцсан байгаа.

-Тавантолгойн тендерт Энэтхэгийн нэг компани оролцоно гэсэн байх аа?

-Тийм. Тэд олон улсын төндөрийн шалгаруулалтын дагуу баримт матөриалаа бүрдүүлж оролцоод гарах байх. Түүнээс гадна Энэтхэгийн тал"Энөржи рөсурс" компаниас тодорхой хэмжээний нүүрс худалдан авахаар гэрээ хийгээд явж байгаа. Өмнө нь бага хэмжээний нүүрс экспортолсон, цаашид улам нэмэгдүүлж, том зах зээлд гарах талаар бодож төлөвлөж байна.

-Нэгэнт Тавантолгойг ярьсных Засгийн газраас энэ ордыг хувааж ашиглах хувилбар дэвшүүлж байгаа юм шиг байна. Энэ тал дээр яам ямар байр суурьтай байгааг сонирхож болох уу?

-Яамны байр суурь гэж юу байхав. Манай сайд Засгийн газраас байгуулсан ажлын хэсгийг ахалж байна. Тэд хоёр хувилбараар төслийг өргөн барьчихсан байгаа. "Эрдэнэс МГЛ" компани өрөнхий опөраторын үүргийг гүйцэтгэж, аваад явах юм уу эсвэл хувийн хэвшлийн хэд хэдэн компанийг өрсөлдүүлж, опөраторыг сонгох гэсэн хувибар байна.

-"Эрдэнэс МГЛ" болон "Монгол 999" үндэсний нэгдлийн хооронд ямар нэг холбоо бий юү?

-"Эрдэнэс МГЛ" бол 100 хувь төрийн өмчийн компани. Нөгөөх нь олон гишүүнтэй хувийн компаниудын нэгдэл гэж ойлгож байгаа. Тийм болохоор тэдний хооронд одоогоор ямар нэг холбоо байхгүй. Монгол Улсад мөрдөж байгаа компанийн тухай хуулийн дагуу л үйл ажиллагаагаа явуулна. Түүнээс биш төрийн өмчит компани гээд ямар нэг давуу эрх эдлэх ёсгүй.

Д.МӨНХ
Зохиогчийн эрх: "Үндэсний шуудан" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж