
чадах авьяаслаг нэгнийг хайж байгаа гэнэ. Тэрбээр реалити шоуны нэрт
продюссэр Mark Burnett-тэй хамтран “Your Own Show: Oprah’s Search for
the Next TV Star“ нэртэй реалити шоу зохион байгуулах ба энэхүү шоуны
ялагч нь дараагийн Oprah болох аж.
Энэхүү реалити шоунд оролцох
хүсэлтэй хүмүүсийг одооноос бүртгэж эхэлж байгаа ба шоугаа ирэх оны
нэгдүгээр сараас эхлэн телевизээр цацаж эхлэхээр төлөвлөөд байгаа юм
байна.
Харин Oprah өөрийн шоу болох “The Oprah Winfrey Show”-ныхаа
сүүлчийн дугаарыг 2011 оны есдүгээр сард хүргээд, шинэ залгамжлагчдаа
халаагаа өгөх аж.
Н.Наран