Домодедовогийн дэлбэрэлтийн буруутныг тогтоожээ

Хуучирсан мэдээ: 2011.01.30-нд нийтлэгдсэн

Домодедовогийн дэлбэрэлтийн буруутныг тогтоожээ

Москвагийн  “Домодедово” нисэх буудалд бөмбөг тэсэрч, 35 хүний амийг авч
одсон харамсалтай хэргийн буруутныг илрүүлсэн байна. Амиа золиослон
халдлага үйлдэгч этгээд Умард Кавказийн 20 настай иргэн байсан тухай
Холбооны мөрдөн байцаах хорооны вэб сайтад мэдээлсэн байна. Гэвч тус
хорооны хэвлэлийн төлөөлөгч Владимер Маркин мөрдөн байцаалтын үйл явц
дуустал гэмт этгээдийн нэрийг зарлахгүй хэмээн мэдэгджээ.

Нэгдүгээр сарын 24-нд Оросын нийслэл Москва хотын “Домодедово” олон
улсын нисэх буудал дээр болсон дэлбэрэлтийн үеэр 35 хүн амь үрэгдэж, 180
гаруй хүн гэмтэж бэртсэн билээ. Уг хэргийг шалгаж буй хууль хяналтын
байгууллагын ажилтнууд алан хядагчдыг гадаадын иргэдэд халдах зорилготой
байсан хэмээн үзэж байгаа юм. Халдлага нь олон улсын хэд хэдэн нислэг
дөнгөж буусны дараахан болсон бөгөөд гадаадын долоон иргэн амиа алдсан
юм. Амиа алдсан гадаад иргэдийн дотор Их Британи, Герман, Австри,
Украйн, Таджикстан, Киргикстан, Узбекстаны иргэд байжээ. Харин Оросын 16
иргэн амь эрсэдсэний 12 цогцсыг одоо хүртэл хэн болохыг нь тогтоож
чадаагүй байна.


Б. Энхцэцэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж