Монгол улсын төрийн тэргүүн нь хуучнаар хаад байсан. Харин коммунист
хувьсгалын дараа л албан ёсны суудал бий болжээ. 1924 онд Балингийн
Цэрэндорж нь үүрэг гүйцэтгэгч төрийн тэргүүн байсан боловч мөн жилийн
сүүлчээр Наваандоржийн Жадамбаа нь Улсын Их Хурлын дарга болсноор албан
ёсны анхны төрийн тэргүүн болсон. Гэвч нэг л өдрийн дараа тогтолцоог
өөрчилж Улсын Их Хурлын гүйцэтгэх хороо болох Улсын Бага Хурлын
Тэргүүлэгчдийн даргыг тэргүүнээ болгожээ. Бага Хурал тараагдсаны дараа
буцаад Их Хуралд эрх мэдэл шилжиж, төрийн тэргүүн нь Улсын Их Хурлын
Тэргүүлэгчдийн дарга болсон байна. 1960 онд нэрийг өөрчилж Ардын Их
Хурлын Тэргүүлэгчдийн дарга болгожээ. Хамгийн сүүлд 1990 онд ардчилсан
хөдөлгөөн ялснаар Ерөнхийлөгчийн суудал бий болсон байна.