Ирээдүйн гүнжийн дүрд хэн тоглох вэ?

Хуучирсан мэдээ: 2011.01.30-нд нийтлэгдсэн

Ирээдүйн гүнжийн дүрд хэн тоглох вэ?

Өнгөрсөн оны
арваннэгдүгээр сарын 16-нд Хунтайж Уилльям болон Кэит Мидлтон нар сүй тавьж,
хуримаа хийнэ гэдгээ албан ёсоор зарласан. Тэдний хайр сэтгэлийн
түүхийг өгүүлсэн “Will and Kate” нэртэй кино хийхээр төлөвлөөд байгаа ба гол
дүрийн жүжигчдээ сонгож эхлээд байна.

Хунтайж Уилльямын
дүрд шинээр гарч ирж буй жүжигчин Нико Эверс Суинделл тоглох бол хунтайж Чарльзийн
дүрд “Star Trek” киноны од Бен Кросс тоглохоор болоод байгаа юм.

Харин сүйт
бүсгүй, ирээдүйн гүнжийн дүрд хэн тоглохыг хараахан сонгоогүй байна. Одоогоор Anne
Hathaway, Katie Holmes, Emma Roberts болон Zooey Deschanel гэсэн дөрвөн
жүжигчний нэр хамгийн магадлал өндөртэйгээр яригдаж байна.

Хосууд ирэх
дөрөвдүгээр сарын 29-нд хуримаа хийх ба дээдсийн хүрээний энэхүү баярт дэлхийн
нэр алдартай олон кочид уригдаад байна.

Дашрамд сонирхуулахад,
Кэит Мидлтон нь Майкл Мидлтоны бизнесмэн гэр бүлээс гаралтай, айлын ууган охин
бөгөөд Английн хунтайжаас найман сараар эгч юм.

Хунтайж бүсгүйдээ ээж Дианагийнхаа сүйн бөгжийг гурван долоо хоногийн турш
биедээ авч явсны эцэст бэлэглэжээ. Ээжийнхээ индранил, алмазан шигтгээтэй
бөгжийг хайртай бүсгүйдээ бэлэглэсэн нь сэтгэлдээ ээжийгээ ойр байлгах гэсэн
түүний хүсэл юм. Мөн тэрээр хайртай бүсгүйгээ ээжийнх нь орон зайг дүүргэж
чадна гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлжээ.

Н.Наран

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж