Дэлхийн аваргын төлөө өрсөлдөж буй хөл бөмбөгийн шигшээ багын тэмцээн үзэж нутгийн буй хөгжөөн дэмжигчдийн үлээн дуугаргаж буй вувузел бишгүүр үнэхээрийн тэсч болмооргүй дуу чимээ гаргаж буй аж.
Чихний бөглөө худалдаж буй нэгэн наймаачин “Өчигдөр 300 хос чихний бөглөө арилжаалсан юм, Хэрэв агуулахад нөөц байсан бол өнөөдөр ч гэсэн тэр хэмжээгээр борлуулчих байлаа” гэж сэтгүүлчдэд ярьжээ.
Вувузелууд 130 децибаллын дуу чимээ гаргах чадвартай бөгөөд энэ нь 122 децибаллын чимээ гаргадаг бөмбөрөөс үлэмж чанга дуу шуугиан үүсгэдэг байна.
“Vuvu-Stop” нэртэй чихний бөглөө худалддаг нэгэн мухлагийн эзэн “Энэ янзаар бол бид хэрэгцээ хангах боломжгүй болох нь” хэмээн яриад “энэ бөглөө дуу шуугианыг 30 децибалл хүртэл бууруулдаг юм, гэтэл 1000 ширхэг чихний бөглөө авах захиалга аваад байдаг, одоо яаж олж өгөх билээ” хэмээн сэтгүүлчдэд ярьжээ.
Эх сурвалж: AFP
Бэлтгэсэн Д.Пунцаг