“Бритиш Петролиум” өнөөдөр ноогдол ашгаа хэлэлцэнэ

Хуучирсан мэдээ: 2010.06.14-нд нийтлэгдсэн

“Бритиш Петролиум” өнөөдөр ноогдол ашгаа хэлэлцэнэ

Өнөөдөр, даваа гаригт “Бритиш Петролиум” компанийн захирлууд хувьцаа эзэмшигчиддээ ноогдол ашиг тараах уу хэсэг хойшлуулах уу гэсэн асуудлыг хэлэлцэх болно гэж “BBC” агентлаг мэдээллээ. Түүний дараа “Бритиш Петролиум” компанийн захирлууд лхагва гаригт АНУ-ын ерөнхийлөгч Барак Обаматай уулзах болно. АНУ-ын Засгийн газар “Бритиш Петролиум” компанид торгууль ноогдуулж, торгуулийн мөнгөөр нь Мексикийн булангийн цэвэрлэгээ, байгаль сэргээх ажил явуулахыг сонирхож байгаа юм. Энэ зуур “Бритиш Петролиум” компанийн хувьцааны ханш 7.2 хувиар өссөн байна.

Т.Бадрах

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж